Хүүхдийн өсөлтөнд агаар нэн шаардлагатай
2015-03-15 13:17:13.0 0
Хүүхдийн өсөлтөнд агаар нэн шаардлагатай

Хүүхдийн өсөлт хөгжилтөнд агаар нэн шаардлагатай байдаг. Хүүхдийг төрснөөс хойш 5-7 хоногийн дараа гаргаж 10-15 минутаас 2-3 цаг хүртэл хооронд завсарлагатайгаар аагаарт байлгана. Агаарт унтуулсан ч зүгээр. Харин намар өвлийн улиралд хүүхдийг 2- 3 долоо хоногтойгоос нь -100С-150С-ээс илүүгүй хүйтэнд салхигүй тогтуун үед агаарт гаргаж болох бөгөөд хүүхдийг гаргахаас өмнө +200С-220С-ийн дулаан өрөөнд 2-3 минут нүцгэн байлгаж улмаар хугацааг аажмаар 10-15 минут уртасган хүйтэн сэрүүнд дасгасан байх ёстой. Заримдаа агаарын бохирдол ихтэй орчинд гадаа гараад ч хүүхэд агаараар хангагдахгүй агаарын харьцангуй дутагдалд ордог тул амралт чөлөөгөөрөө хүүхдээ авч хотоос гарч зугаалах нь ашигтай. Агаарт гарснаар хүүхэд чийрэгжиж, аливаа өвчин тусах нь эрс багасдаг. Мөн тархины даралттай бол агаарт сайн гаргаж байхыг зөвлөдөг.

Эх сурвалж. http://emch.mn/

Зөвлөгөө бичсэн: h.huslen, Хүүхэд, Зөвлөгөө
Сэтгэгдэл үлдээх
0 Сэтгэгдэл
    Copyrights ©2015: Digital Medic LLC
    `