Бидний тухай

АШУҮИС-ийн “Их сургуулийн нэгдсэн эмнэлэг”-ийн эрхэм зорилго ньих сургуулийн профессор, багш нарын чадварлаг багаар орчин үеийн тоног төхөөрөмж, шилдэг технологид тулгуурлан олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлдэг эмнэлзүй, сургалт, эрдэм шинжилгээний цогц ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛЭГ болоход оршино. АШУҮИС-ийн захирлын 2007 оны 05 сарын 25-ны өдрийн А/41 тоот тушаалаар АУС-ийн харъяа “Эрхэс” зөвлөх поликлиникийг байгуулан, Гастероэнтерологи, дурангийн тасаг, Дүрс оношлогооны тасаг, Мэдрэл судлал, үйл оношийн тасгийг байгуулан ажиллуулсан нь бидний түүхийн эхлэл байлаа. Сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн үйлчилгээний нэгдлийг хангасан “Их сургуулийн эмнэлэг”-ийн үндэс суурийг тавих зорилгоор АШУҮИС-ийн захирлын 2008 оны 01 сарын 23-ны өдрийн А/06 тоот тушаалаар бүрэлдэхүүн сургуулиудын харъяа эмнэлгийн үйлчилгээ эрхэлж буй тасаг, нэгжүүдүүдийг нэгтгэн “Эрхэс” эмнэлгийг байгуулсан юм. Эрхэс эмнэлэг нь 2011 оны 12-р сард Эрүүл мэндийн байгууллагуудын магадлан итгэмжлэлийн шалгууруудыг ханган, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газраас магадлан итгэмжлэлийн батламжаа гардан авсан. “Эрхэс” эмнэлгийн захиргааны санаачлага, АШУҮИС-ийн дэмжлэгтэйгээр ЭМЯ-нд хүсэлт гаргасны дагуу Эрүүл мэндийн сайдын 2012 оны 7-р сарын 4-ний өдрийн 233 тоот тушаалаар улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий Их сургуулийн Нэгдсэн эмнэлэг болж, зүрх, бөөр, дотоод шүүрэл, уушги, гастроэнтерологи, гепатологи, дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, нүд, уламжлалт, сэргээн засах, урологи, хөнгөвчлөх, арьс, мэс засал зэрэг нарийн мэргэжлийн кабинет, дуран, дүрс оношлогоо, лабораторийн тасгууд болон дотор, мэдрэл, мэс заслын 30 ортой хэвтүүлэн эмчлэх тасаг бүхий нэгдсэн эмнэлэг, 60 ортой клиник сувилалтай болон өргөжөөд байна. Их Сургуулийн Нэгдсэн эмнэлэг нь АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын эрдэмтэн, профессор, багш нарын оролцоотойгоор: Өвчин эмгэгийг олон улсын түвшинд оношлох Эрт илрүүлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эмчлэх Нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд авах Зөвлөгөө өгөх Урьдчилан сэргийлэх үзлэг хийх Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулах Эрүүл мэндийн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг шинэ шатанд гаргах зорилгоор үйл ажиллагаа явуулж байна.

Мэдээ мэдээлэл
Ажлын байр
Холбоо барих
Байршил
Copyrights ©2015: Digital Medic LLC
`