Эрчүүдэд өгөх зөвлөгөө
2015-03-15 13:04:30.0 0
Эрчүүдэд өгөх зөвлөгөө

1. Амьдралын хэв маягаа өөрчлөх, архи, тамхи хэрэглэхгүй байх хэрэгтэй. Амьдралын хэв маягаа эрүүл сайхнаар өөрчлөх нь таны эрүүл мэндийг өөрчлөөд зогсохгүй, сэтгэл санааг таны сэргээж бэлгийн сулралаас сэргийлнэ.

2. Хоол хүнсэндээ анхаарах. Шинэ жимс ногоо, алим, сонгино, сармис эслэг ихтэй хар гурилан талх, загас, тахианы мах зэрэг нь таны эрүүл мэндэд хэрэгтэй шигээ бэлгийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.

3. Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх. Спортоор хичээллэх, эрүүл агаарт явган явах, сэтгэл санаагаа өөдрөг байлгах хэрэгтэй.

Эрчүүд ийм байдлаасаа болоод хаана, хэнд хандахаа хүртэл ичиж зовдог тохиолдол бий шүү дээ?

Эрэгтэйчүүдийн эмч, сексийн эмгэгийн эмчид хандаж болно.

Эрэгтэй хүн цэвэршдэг үү?

Эрэгтэйчүүд ч гэсэн эмэгтэйчүүдийн нэгэн адил цэвэршдэг. Энэ нь эрэгтэй хүний төмсөгнөөс тестостерон хэмээх эр бэлгийн дааврын (гормон) ялгаралт багассанаас шалтгаалдаг. Эрэгтэй хүнд бэлгийн дааврын ялгаралт нь 17-20 насанд дээд цэгт хүрч 40 наснаас хойш аажим буурч эхэлдэг учир 40 гарсан зарим эрэгтэй хүн, бэлгийн идэвх, бэлгийн сэрэл залуу үеэ бодвол буурснаа мэдэрдэг. Энэ өөрчлөлт нас ахисантай холбоотой байхаас гадна сэтгэл зовних, сэтгэл санаагаар унаж, гутрах зэргээс шалтгаалах нь илүү байдаг. Гэхдээ ихэнх эрэгтэй хүнд бэлгийн сэрэл үүсч, таашаал авах нь 60 түүнээс дээш насанд ч үргэлжилдэг. Үрийн шингэнд нь байх эр бэлгийн эсүүд нь эмэгтэй хүнийг жирэмслүүлж чадахуйц тоо, хэмжээгээр агуулагддаг.

Эх сурвалж: http://emch.mn/

Зөвлөгөө бичсэн: h.huslen, Эрэгтэйчүүд, Зөвлөгөө
Сэтгэгдэл үлдээх
0 Сэтгэгдэл
    Copyrights ©2015: Digital Medic LLC
    `