Эрүүл мэндийн мэдлэг

Бүх шинжилгээнд

  • Шинжилгээний өмнөх орой 10.30 хойш хоол цай идэж ууж болохгүй.  Харин цэвэр ус уухыг зөвшөөрдөг ба энэ нь таны холестерол болон сахарын шинжилгээний хариуг илүү нарийн зөв гаргахад тустай байдаг.
  • Цусны шинжилгээний дараа хөнгөн зууш өгнө
  • Шинжилгээнд ирэхдээ та доорх зүйлсийг авчирна уу
    • Гадаад пасспорт
    • Өмнө хийлгэж байсан шинжилгээ, эмчилгээ, ууж байсан болон одоо ууж хэрэглэж байгаа эм тарианы талаарх мэдээлэл, карт

Цусны шинжилгээнд бэлтгэх

  • Өндөгний цусыг өглөө өлөн эсвэл өглөөний цай ууснаас 1 цагийн дараа шинжилгээ өгнө.
  • Шинжилгээ хийлгэхийн өмнө буюу урд өдөр нь
    • Биеийн хөдөлмөр ядартлаа хийх 
    • Зүү төөнүүр тавиулах
    • Радио изотопийн болон рентген шинжилгээ хийлгэх
    • Онцын шаардлагагүй үед эм уух буюу тариулж болохгүй.

Сахарын шинжилгээнд бэлтгэх

  • Шинжилгээ өгөх өглөө эм, чихэртэй цай, кофе уух, багажийн шинжилгээнд / ЭХО,ЭКГ, дуран , рентген / орохыг хориглоно.

Бактериологийн шинжилгээнд бэлтгэх

Шинжилгээ өгөхдөө ариутгасан шилэн савыг лабораториос авч тусгай зааврыг мөрдлөг болгох бөгөөд шинжлэгдэхүүнийг лабораторид хоёр цагийн дотор хүргүүлнэ.

  • Цэрний шинжилгээ өгөхдөө өглөө амаа сайтар угааж хоолойгоо буцалсан усаар зайлан сайн ханиалгаж цэрээ өгнө.
  • Шээсний шинжилгээ өгөхдөө ариутгасан савны тагийг зөвхөн шээх үедээ онгойлгож шээсний дунд хэсгээс өгнө.
  • Арчдасын шинжилгээг тусгай ариун бамбарын тусламжтайгаар авч лабораторид хүргүүлнэ.

Шээсний шинжилгээнд бэлтгэх

  • Биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхэлдэг, биеийн тамир спортоор хичээллэдэг хүмүүс шинжилгээ өгөхөөс 3 хоногийн өмнөөс хүчний дасгал хийгээгүй байх.
    /явганаар удаан алхах, бодибилдинг, фитнес г.м/
  • Шээсний шинжилгээ өгөхийн урд өдөр улаан манжин зэрэг будагч бодистой хүнс болон шоколад, кофе, строп зэрэг хэт чихэрлэг зүйлийг хэрэглээгүй байх шаардлагтай.
  • Бид ихэвчлэн варений шилэнд шээсээ авч очдог. Тиймээс шил болон түүний таглааг маш сайн угааж хатааж тавина. Дутуу угааснаас үүдэн шил таглаанд наалдсан сахар шээстэй холилдож таны шинжилгээ буруу гарах бүрэн боломжтой.
  • Гадна бэлэг эрхтэнг сайтар угаах.
  • Өлөн шээснээс шинжилгээ авах ба түүний дунд гуравны нэгээс таслан авна /эхлэл болон төгсгөлийн шээсийг авахгүй/. Эрүүл хүний нэг удаагийн шээсний гарц 150-300 грамм байх ба хэрвээ таны шээсний хэмжээ бага байвал заавал дунд 1/3-ны нэг байх албагүй. 
  • Шээсээ сайн таглаад сэгсрэлгүй 1-2 цагийн дотор лабораторт аваачиж шинжлүүлэх хэрэгтэй. Энэ хугацаанд амжиж өгч чадахгүй бол борийн хүчлээс 1-2 дуслыг дусааж болно.

Биохимийн шинжилгээнд бэлтгэх

  • Хооллолт тань бусад өдрийн нормтой адил байх. Хэт их өөх тостой хоол хүнс, чихэр шоколад хэрэглэх хэрэггүй. Мөн хоол сойлттой, 24цаг өлөсгөлөн байгаа хүн шинжилгээ өгөх хэрэггүй.
  • Өглөө өлөн ирж шинжилгээ өгнө.
  • Шинжилгээ өгөхөөс 15 минутын өмнө ирж тайван сууж байгаад шинжилгээ өгнө
  • Шинжилгээ өгөхөөс 2 цагийн өмнө тамхи татах эм уухыг хориглоно.
  • Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.
  • Урьд өмнө нь биеийн хүчний ажил болон спортын хүнд дасгал хийхгүй байх шаардлагатай.

Copyrights ©2015: Digital Medic LLC
`