shinjilgee.mn сайтын ерөнхий танилцуулга, цэс, хуудасны зохион байгуулалт ба дотооод танилцуулгыг багтлаа.

  • Та shinjilgee.mn сайтад өөрийн эрхээр нэвтэрч орсон тохиолдолд сайтаас гарахдаа заавал “Гарах” товчлуурыг дарж гарч байна уу. Ингэснээр систем таныг үйлчилгээнээс гарсан болохыг таних бөгөөд “Гарах” товчийг даралгүйгээр шууд цонхоо хааж үйлчилгээнээс гарснаар таны мэдээлэл хөндлөнгийн этгээдэд алдагдах аюултай.
  • Хэрэв та shinjilgee.mn сайтад хувийн компьютер болон гар утаснаасаа нэврэтч орсон бол мэдээлэл алдагдахаас сэргийлж дээрх хэрэгслүүдэд нууц үг хийх хэрэгтэй ба компьютер болон гар утсаа орхиж гарахдаа заавал цоожилж байна уу.
  • Интернэт кафе зэрэг олон нийтийн дунд хэрэглэгддэг компьютер болон бусад төхөөрөмжөөр үйлчилгээнд холбогдохоос аль болох зайлсхийж байх хэрэгтэй. Учир нь таны нэвтрэх нэр, нууц үгийг хөндлөнгийн этгээд харах, хуулбарлах эрсдэл бий гэдгийг санах хэрэгтэй.
  • Компьютертээ зориулалтын хамгаалалтын программ хангамжуудыг суулгах, компьютерынхээ Firewall-ыг нээлттэй байлгах, Antivirus-ын программаа тогтмол update хийж байх шаардлагатай. Энэ нь таны компьютерт гадны халдлага орох, вирус нэвтрэхээс сэргийлж чадна.
  • Үйлчилгээний нууц үгээ сонгохдоо хувийн тогтмол хэрэглэдэг и-мэйл хаяг, мессенжер зэрэг олон нийтийн программуудад ашигладаг нууц үгээс өөр нууц үг сонгохыг зөвлөж байна. Бүх нууц үгээ ижил болгосноор таны нэг нууц үгийг мэдсэн этгээд бүх л үйлчилгээ, программд тань нэвтэрч болохыг анхаарна уу!
  • Нууц үгээ задруулж, бусдад өгч болохгүй. Таны хувийн мэдээлэл гэх зэргийг лавласан утасны дуудлага, электрон захианд битгий хариу өгөөрэй!
  • Хэрэв танд ямар нэг сэжиг төрвөл нууц үгээ шууд солих хэрэгтэй!

Та shinjilgee.mn сайр туу орохын тулд танд дараах зүйлс шаардлагатай. Үүнд:

  • Интернэтэд холбогдох боломжтой компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжтэй байх
  • Төхөөрөмжүүд тань интернэтэд холбогдсон байх

shinjilgee.mn сайтын ерөнхий танилцуулга, цэс, хуудасны зохион байгуулалт ба дотооод танилцуулгыг багтлаа.

Тайлбар

Доорх бичлэгт дэлгэрэнгүй тайлбарлалаа.


Copyrights ©2015: Digital Medic LLC
`